Гурван өөр өнгийг илэрхийлэгч “Киви” хамтлагийг тойрсон хэл ам тасардаггүй. Тэднийг тойрсон ээлжит шуугиан хамтлаг тарах тухайгаар үргэлжлэх болсон. Хамтлагийн ахлагч Укагаас энэ талаар тодруулахад, “Хамтлаг тараагүй, бид шинэ уран бүтээл дээр ажиллаж байна. Үүний зэрэгцээ би сингл дуу, клиптээ бэлтгээд завгүй байгаа. Манай хоёр ч бас сургууль, соёл гээд ажил ихтэй явна. Үүнийг л хамтлаг тарсан гэж ойлгоод байх шиг” гэснээс өөр хариу хэлсэнгүй. Гэвч хамтлаг тарж, гишүүд өөр өөрийн замаа хөөсөн нь үнэн бололтой. Учир нь хамтлагийн бусад гишүүн болох Намуунаа, Агий нар гадаадад сурч боловсролоо дээшлүүлэх нэрээр хэдийнээ гадагш зорьжээ. Ука ч СУИС-ийн дуурийн дуучны ангид МУГЖ, профессор М.Найдалмаа багшийн удирдлага дор хичээллэж байгаа аж.
Эх сурвалж: Монголын үнэн
Сэтгэгдэл ( 0 )