Гааздуулсан ажилчдын бие тааруу байна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 22

Материал импексийн дэргэд байрлах “Эрин интернэйшнл” компанийн хамгаалалтын албаны дарга ажлын байрандаа газ цацсаны улмаас хамгаалалтын ажилтан А газар дээрээ нас баржээ. Улмаар 19 хүн Хордлогын үндэсний төвд хүргэгдсэн хэрэг гарсан. Тэдний дотор жирэмсэн хүн ч байгаа аж. НМХГ-аас албаны хүмүүс хэргийн газарт очиж өрөө тасалгааны агаараас сорьц авснаас ямар нэгэн бодис илрээгүй бөгөөд Шуурхай бүлэг 105 дугаар тасгийн аврагчид этилийн спиртийн уусмалаар өрөө тасалгаанд саармагжуулалт хийжээ. Хэрэг уржигдар 16-17 цагийн орчим гарсан аж. Хэргийг цагдаагийн ажилтнууд шалгаж байна. Зарим хохирогчдын бие одоо ч тааруу байна.

Б.Сараа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top