Улаанбаатар хотын гэрэлтүүлгийг 95-аас дээш хувийн асалттай болгох ажил нэг шатаар ахилаа. 1950-иад оноос хойш дорвитой өөрчлөлт хийж амжаагүй байсан хотын гэрэлтүүлэг шинэ технологи, шинэ менежментээр ажиллаж эхлэх нь. Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат өчигдөр төвийн зургаан дүүрэг, гэрэлтүүлэг хариуцах гүйцэтгэгч компанийнхантай гурвалсан гэрээ байгууллаа. Өмнө нь нэг л компанид бүх ачааллыг өгч, нийслэлийн хэмжээнд хүрч ажиллаж амждаггүй байсан хуучин байдлыг халж дүүрэг бүр өөр өөрсдийн нутаг дэвсгэртээ гэрэлтүүлэг хариуцсан гүйцэтгэгчтэй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, дүүрэг бүрт нэг оператор компани ажиллана. Гүйцэтгэгч компанийнхан гэрэлтүүлгийн асалт, эвдрэл гэмтлийг засч сайжруулах үүрэгтэй болж байгаа юм. Компаниудыг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгосон бөгөөд ажлын үр дүнг дүүрэг өөрөө хянаж ажиллана. Харин нийслэлийн гэрэлтүүлгийг төвийн удирдлагын нэгдсэн системд холбож, хянах ажээ.
Эх сурвалж: Монголын үнэн
Сэтгэгдэл ( 0 )