Афганистанд энхийг сахиулах ажиллагаанд оролцсон 200 Монгол цэрэг эх орондоо ирлээ. Цэргийн багийг ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал Б.Баярмагнай, АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Жонатан Эдлтон, АНУ-ын БХ-ын аташше дэд хурандаа Вайнинг тэргүүнтэй бүрэлдэхүүн угтан авч баяр хүргэв. Тэд Афганистанд есөн сар болжээ. Цаашид манай улсаас 400 цэрэг дахин Афганистанд энхийг сахиулах гэнэ.
Д.Билгүүн. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )