Залуу дуучин Чулуунчимэг сүүлийн үед Т.Баясгалан гавьяатын дуунуудыг дуулж, түүний орон зайг энд тэнд эзлэв бололтой. Зохиолын дууны фанатуудын хувьд Чулуунчимэгийн хоолойны өнгө, цараа нь Т.Баясгалангаас илүү гарах төлөвтэй гэнэ. Үүнээс ч болсон уу, Кёкүшюзан гишүүн эхнэрийнх нь дууг "хулгайгаар" дуулсан залуу дуучинтай хамтран дуулах саналаа хүргүүлж, “Мянган ээжийн баяр”-т ээжийн тухай нэгэн сайхан дууг ямар ч хөгжимгүйгээр дуулж үзэгчдийг доргиожээ. Энэ явдалд Т.Баясгалан ихэд эгдүүцэж, өөрийнх нь дууг "Ямар ч зөвшөөрөлгүй дууллаа" хэмээн Чулуунчимэгийг шулуухан загнасан юм байх. Харин эрхэм гишүүн эхнэрээ аргадаж, шинэ уран бүтээлд нь өөрөө продюссероор ажиллаж байгаа хэмээн шивэр авир хийж байна. Ямар ч байсан Монголын алдартай гэр бүл асуудал үүсгэлгүй ойлголцсон нь аятайхан сонсогдож байна.
Б.Сараа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )