30 мянган иргэний амь нас хутганы ирэн дээр байна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 22

Налайхын уурхай хаагдсаны дараа тэнд ажиллаж байсан 30 гаруй мянган хүн тус уурхайгаас хувиараа нүүрс олборлох болжээ. Тэдний төлөөллийг энэ сарын 18-ны өдөр Ерөнхий сайд С.Батболд  хүлээн авч уулзсан. Энэхүү уулзалтад Налайх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, тус дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр, Уурхайчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга А.Ганболд нар оролцсон байна. Уулзалтын үеэр уурхайчдын нөхөн олговор, нөхөн төлбөр, өдгөө 50 гаруй сая тоннын нөөцтэй Налайхын уурхайг цаашид хэрхэн үр дүнтэй ажиллуулах, нүүрс олборлож буй хүмүүсийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, ажлын байрны асуудал хөндөгдлөө.  Сүүлийн үед Налайхын уурхайд осол гарах нь энгийн үзэгдэл болжээ. Он гарсаар найман хүн тус уурхайд осолдоод байна. Энэхүү уулзалтаар эрсэлдтэй байдал багасна гэж уурхайчид үзэж байгаа ч гар аргаар нүүрс олборлож байгаа 30.000 иргэний амь нас баталгаагүй байна.

А.Туяа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top