Амьдаанууд Монгол адууны үнийг 100 сая хол давууллаа

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 23

Сүүлийн үед хурдан моринд мөнгө хайрлахгүй цацдаг бизнесмен, морины хорхойтнууд олширсон. Гэхдээ тэд "Ташаа өндөр, салтаа уужим" юманд л мөнгө зараад байхаас биш цэвэр цусны Монгол адууг бол дээд тал нь 15 сая хүргэсэн түүхтэй. Өнгөн дээрээ нэг их том тоогоор авчихсан юм шиг шуугиулдаг ч яг цаанаа бол Монгол адуунд үнэ хаядаггүйг мориныхон өөрсдөө нотолж байгаа юм. Харин өнгөрсөн жил Ажнай Д.Бат-Эрдэнэ "Тугал ухаа" хэмээх ижилгүй хурдан ажнайг 100 сая төгрөгөөр худалдан авч Монгол морины ханшийг өсгөхөд их тус хүргэсэн юм. Тэгвэл "Алтай констракшн"-ы босс Х.Бат-Эрдэнэ гэгч энэ шавилхан залуу цэвэр цусны Монгол адууг 100 саяар үнэлэн авч, үнийн рекордыг нахьжээ. Тэрээр хурдан морины ханшийг тодорхойлох, томоохон хэмжээний дуудлага худалдааг моринд хорхойтой найзуудынхаа хамтаар зохион байгуулах гэж байгаа аж. Энэхүү дуудлага худалдааг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд аймгуудад бүсчлэн явуулах юм байна. Түүнчлэн  жинхэнэ цэвэр цусны Монгол адууны дуудлага худалдааг жинхэнэ малчдынх нь амнаас "унасан" үнээр нь авахаар болж байгаа юм байна.  Сайхан л байна, Монголоо гэсэн залуусын үйлс нь бүтэх болтугай. Ер нь бид Монгол гэдэг үнэ цэнийг ямагт санаж, яаж дээшлүүлэх талаар өөрийн хувь нэмрийг өчүүхэн гэлтгүй өргөх учиртай юм шүү дээ.

Ө.Яруу Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top