“Олон улсын боловсролын үзэсгэлэн-2011” энэ сарын 29-нд Мишээл экспо төвд болно. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдыг мэргэжлээ зөв сонгоход нь туслах, олон улсын боловсролыг Монголынхоо залууст эзэмшүүлэх зорилготой ажээ. Үзэсгэлэнгийн явцад нийгэмд эрэлттэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлохоос гадна манай улстай хамгийн ойр байрлах гурван орны их, дээд сургуулиудын төлөөллийг урьж гадаадад суралцах боломжийн талаар оюутан залууст танилцуулах юм. Тус үзэсгэлэнд БНХАУ, ОХУ, БНСУ-ын 50 гаруй их, дээд сургуулиудын төлөөлөл оролцохоос гадна Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын их, дээд сургууль, хэлний сургалтын төвүүд оролцоно. Үзэсгэлэн ирэх сарын 2-ныг дуустал үргэлжлэх юм байна.
З.Марал Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )