"УБ-Цахилгаан тээвэр” компанийн монгол инженерүүд дөрвөн троллейбусыг угсран үйлчилгээнд гаргахад бэлэн болголоо. Гадаадаас авдаг сэлбэгээ бүгдийг нь дотоодын үйлдвэрүүдээс худалдан авч хийсэн нь монгол инженерүүдийн ур чадварыг илтгэж байна. Тус компанийн Угсралтын хэлтсийн дарга П.Баатар 18 хүний бүрэлдэхүүнтэй багийг удирдан ажиллажээ. Тэрээр “Бидний угсарсан шинэ загвартай цэнхэр өнгийн Монбус троллейбус нь одоо явж байгаа Оросын троллейбусаас хурд, хүч, өнгө үзэмжээрээ илүү. Зорчигчдын тав тухыг дээд зэргээр хангасан. Эрчим хүчийг 20-25 хувиар нэмсэн зэрэг давуу талтай. Дамжуулалтын тоо, цахилгаан хөдөлгүүр ,явах анги хоорондын харьцааг өөрчлөн тохируулснаар түлш хэмнэж чадлаа. Бүх сэлбэг материал нь ирсэн тохиолдолд нэг троллейбусыг Монголд 14-20 хоногт угсрах боломжтой” гэж хэллээ. Шинэ загварын эхний Монбус троллейбусыг Хан-Уул дүүргээс Офицеруудын ордны чиглэлд явуулахаар төлөвлөөд байгаа гэнэ.
Б.Даваа.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )