УИХ-ын өчигдрийн хуралдаанаар "Хэвлэл мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай" хуулийг хэлэлцэх үеэр гишүүн Ч. Ганбямбын хэлсэн үг олигархиудыг байдалд оруулжээ. Түүний хэлсэн үгэнд Э.Мөнх-Очир гишүүн их л сэтгэл хангалуун инээмсэглэн алгаа ташсан бөгөөд Ч. Ганбямба “Энэ хуулийг батлаад бодит байдал өөрчлөгдөхгүй ээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдийн ард улс төр, бизнесийн олигархиуд байгаа тохиолдолд ямар ч сайхан хууль хэрэгжихгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслэлийг яаж олигархиудын хараат байдлаас гаргах вэ. Хараат бус байдал алга болсон тохиолдолд хууль хэрэгжинэ" гэж хэлсэн юм. Ингэж хоёр гишүүн олигархиудыг байдалд оруулсан байна. Учир нь чуулганы танхимд нэлээд хэдэн сонин, телевизийн нууц ноёнтнууд нүүрээ хийх газаргүй мэлзэн сууж байлаа.
Б. Даваахүү. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )