УИХ-ын ”Короля” хэлд оров

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 22

УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусахад ганцхан жил үлдээд байгаа өнөө үед сонин содон үйл явдлууд чуулганы танхимд нэлээдгүй тохиолдох боллоо. Ард түмний дунд "Халтар царайт" киноны Короля гэдэг шинэ алдрыг хүртээд байгаа эрхэм бол УИХ-ын гишүүн Х.Наранхүү. Чуулганы хуралдаан дээр үг хэлдэггүй, асуулт асуудаггүй түүнд ойр хавийнхан нь энэхүү дүрийг оноосон гэнэ. Бүртгэр нүдтэй залуу тормолзон сууж байхаас биш, дуугардаггүй тул түүний энэ байдалд ангийнхан болоод сэтгүүлчид дасал болсоор 3 жилийг үджээ. Хаврын чуулган нээлтээ хийснээс хойш мань эр  гэнэт дуу орж эхэллээ. Ёстой л киноны төгсгөлийн ангиудад Королягийн хэлд ордог шиг. Аргагүй энэ парламентын төгсгөл ирж дараагийн сонгууль дөхөж байгаа дохио гэлтэй.    

 Б.Даваахүү. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top