УИХ-ын чуулганд нөлөөгүй гуравдагч хүчний орон тоог бөглөдөг ИЗН-ын С.Оюун, НН-ын Д.Энхбат, бие даагч З. Алтай нар ширээний найзууд. Хоёр том намын дунд “Хавчуулагдсан” тэд ИЗ-НН нэрийн доор нэгдээд амжсан. Саяхан ИЗ-НН-аас “Сонгуулийн тогтолцоог шинэчлэх нь” нэртэй улс төрийн намуудын уулзалт зохион байгуулсан юм. Уг уулзалтандаа улс төрийн бүх л намыг урьсан ч болзсон цаг болоход дээрх гурваас гадна МУНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, XLTA-гийн Б.Батболд л ирсэн байлаа. Урам нь хугарсан З.Алтай “Бид ч энэ талаар хэн нь юу ярихыг цээжээр мэднэ шүү дээ” гээд бусдыгаа инээлгэв. Ирэх сонгуулиар хүчтэйхэн цөөнхийг бэлтгэж гаргахгүй бол цаашид инээгээд суудаг энэ хэд маань ч байхгүй болох нь байна шүү.
А.Туяа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )