Он гараад сэвэлзэж эхэлсэн сонгуулийн салхи ширүүсч эхлээд байна. Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа эрхмүүд зурагт, сайтаар гарах дуртай болж байна гэж жигтэйхэн. Тэд төрийн албан тушаалаар улаан нүүрээ чимж, сонгогдох тойрог руугаа хандрах боллоо. Ирэх жил Баянхонгор аймагт Женко Баттулга, Занданшатар, Болд гурвыг баараггүй гарна гэсэн мессеж гэнэт тарж эхэллээ. Хан-Уулаас сонгогдсон Болд яагаад хөдөөний тойрогт нэр нь яригдах болов гэтэл түүний сонголт угаасаа ингэж хийгдэж байгаа аж. Лу.Болд сайд “Манай нутгийнхан хийморьтой шүү. Их хуралд суугаа Баттулга, Занданшатар бид гурав гэхэд гурвуулаа сайд болсон. Дахиад дэмжвэл бид ахиад л сайдаар ажиллана” хэмээн ил цагаан ярьж явах болжээ. Тэгэхээр Баянхонгорын гурван сайд ирэх сонгуулиар урдуураа улаан хөлт алхуулахгүй бололтой дог шүү.
Д.Билгүүн. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )