2008 оны УИХ-ын сонгуулиар Баянхонгор аймгаас арай ядан гарч ирж сайдын суудал горилсон “молекул” Батбаярыг намын удирдлага нь авч хэлэлцээгүй. Сүүлийн нэг жилийн турш гэв гэнэтхэн хэлгүй хүн шиг дуугарахаа больсон “Мо дарга” мэргэжлээ солих сонголт хийсэн сурагтай. Хуруугаа самбайгаар бандайтал боосон Молиго гишүүн уран зохиол, сэтгүүл зүйн салбарт Баттулга сайд, Гүндалай гишүүн хоёр шиг хүчээ үзэхээр шийдсэн байна. Саяхан түүний бичиж туурвисан гэх “Хүү нартаа зориулав” гэдэг ном нь хэвлэлтээс гарчээ. Таван хүүгийн эцэг тэрбээр хоёр эхнэрийн нүүр үзжээ. Зохиолч болсноо гайхуулах гэсэн үү, угийн хөөргөн уулгамч зантай Батбаяр гишүүн ангийнхаа сурагчдад мөнөөх номоо үзүүлэн чуулганы танхим дундуур хэсүүчлэхэд УИХ-ын хуралдаан удирдсан дэд дарга Н.Энхболд алхаараа ширээ нүдэж “Молекул та хэвтэртээ очно уу” гэж хэл хальтрахад эрхэм гишүүн гомдсон уу, эсвэл хоролхсон уу хуралдаа ч суулгүй шууд гарч одсон. Парламентыг хэн дуртай хүний орж гардаг газар гэдэг ортой ч бололтой.
Эх сурвалж: "Болсон явдал" сонин
Сэтгэгдэл ( 0 )