Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн орон зайг бүрдүүлсэн эмэгтэй дуучдын нэг бол яах аргагүй Г.Эрдэнэтунгалаг билээ. Анхны амьдралаа Улсын начин Б.Сэр-Одтой зохиогоод алдсан тэрээр олон жил "орь" ганцаар явав. Гэвч уран бүтээлчийн хувьд цуцаж, гандаагүй дуучин бүсгүй маань энэ хугацаанд чамгүй ажил амжуулсныг ард түмэн мэднэ. Тэр одоо хувийн амьдралдаа санаа тавьж эхэлжээ. Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ хэмээн анхны амьдралаа дүгнэж байсан Г.Эрдэнэтунгалаг дахин нэг боломжийг эрхий хуруунд биш эр хүнд үзүүлэхээр шийдсэн бололтой. Харин түүний дараагийн сонголт нь бас л бөх юм гэнэ ээ. Түүний "дурыг" хөдөлгөсөн залуугаар улсын гарьд П.Сүхбатын дүү тодорсон гэж эх сурвалж хэлж байгаа юм. Үүнээс болоод Эрдэнэтунгалагийг давс амтагдсан хөлстэй том “булчинд” дуртай гэж найзууд нь гоочлох болсон гэнэ.
Б.Даваахүү.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )