Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын хэд хэдэн гишүүн хамтарсан засгийн газрыг тараах ёстой гэсэн байр суурь илэрхийлж, сонин хэвлэлд нүүр дүүрэн ярилцлага өгч байна. МАН-ын томоохон лидер Ч.Улаан хүртэл засгийн эсрэг тэрс үг хайр гамгүй чулуудав. Тэмүжин, Эрдэнэ, Мөнх-Очир, З.Энхболд гээд олон гишүүд засгийн газрыг тараах санал гаргаад байна. Гэтэл хамтарсан засгийн газрын “сар” болсон АН-ын дарга, тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийг С.Эрдэнэ “Албан тушаалаа урвуулан ашигласан, төрийн албаар наймаа хийсэн” зэргээр буруутгах болов. Одоо Н.Алтанхуяг нэрээ цэвэр авч гарахын тулд Хамтарсан засгийн газраас гарахаас өөр гарц үлдээгүй гэж ажиглагчид үзэж байна.
Б. Даваахүү.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )