Монголын телевизүүдийн залуу хөтлөгчдийн дунд хийсэн бүтээсэн ажил, авьяасаараа ялгардаг “Umbrella” нэвтрүүлгийн хөтлөгч М.Баянзул “Fashion Asia Awards-2011” хэмээх олон улсад нэр хүндтэй наадмын “Азийн шилдэг хөтлөгч” номинацид нэр дэвшээд байна. Уг наадам 2011 оны 4-р сарын 23-наас 26-ны өдрүүдэд БНХАУ-ын Далиан хотноо зохиогдох бөгөөд дэлхийн 20 гаруй орны хөтлөгчид өрсөлдөж байгаа аж. Тэрээр М.Баянзулд тус арга хэмжээний үеэр болох “Miss China Tourism” наадмыг хөтлөх санал ирсэн бөгөөд түүнийг нь баяртайгаар хүлээж авсан байна. Дашрамд дуулгахад М.Баянзул нэвтрүүлгээ хөтлөөд зогсохгүй Монголын кино урлагийн түүхэнд дүрээ мөнхлөхөөр ажиллаж байгаа гэсэн.
Б. Даваахүү. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )