”Чонын дурлал” киног З.Энхболд гишүүн ”нутгархаж” үзэв

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 23

Төрийн ордонд “Чонын дурлал” гэдэг уран сайхны кино гарчээ. “Монгол кино нэгтгэл, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Ногоон бүлгийн гишүүдийн санаачилгаар хийсэн энэ киноны урилгыг УИХ-ын 76 гишүүнд өгсөн ч “Саарал чоныг хамгаалах хуулийн төсөл”-ийг санаачилсан Г.Баярсайхан, З.Энхболд нар л ирж үзсэн юм байна. "Чонын дурлал” кинонд  айлын жингэрт дурласан азарган чонын ээдрээт амьдрал, түүнд хүн гэгч хэрхэн харгисаар ханддаг, өширхсөн араатан хариугаа яаж авдаг тухай, хурц зэвсэг, хурдан хүлгийн чадлаар чоныг хэрхэн авлаж байгаа тухай өгүүлдэг аж. Киног Төрийн шагналт, зохиолч Б.Догмидын зохиолоор бүтээжээ. Уг нь энэ киног гишүүд үзэх л ёстой байж. Харин өөрсдөө ирж үзээгүй мөртлөө "Чонотой ойрхон хоёр нөхөр л тэрийг үзсэн юм байхгүй юу" гэж онигоо тарааж байна. Гишүүдийн үзэж байгаагаар бол Г.Баярсайхан гишүүн нэлээд хэдэн чоно нударсны хувьд цус үнэртэж үзсэн, харин З.Энхболд гишүүн бол нүд, шүд хоёр төстэй учраас "нутгархаж" үзсэн юм байх.

А.Туяа.  Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top