"Хууль ба нийгэм” сэдвийн доор 13 дахь жилдээ зохиогдож байгаа адал явдалт киноны олон улсын наадам 4-р сарын20-нд Москва хотноо нээлтээ хийсэн байна. Наадамд ОХУ, Франц, АНУ, Монгол, Канад, БНХАУ, Испани, Болгар, Серби, Азербайджан, Литва, Гүрж, Казахстан, Унгар, Голланд, Португал, Итали зэрэг 34 орны уран бүтээлчид өрсөлдөж байгаа ажээ. Гран при шагналын төлөө уран сайхны кино 56, адал явдалт телевизийн олон ангит кино 29, баримтат болон богино хэмжээний кино 96, телевизийн 150 нэвтрүүлэг өрсөлдөж байгаа юм. Энэхүү наадамд манай орноос “Hero” энтертайнментын бүтээл “Татар ажиллагаа” уран сайхны кино өрсөлдөж байна. Тус кино банк дээрэмддэг, нийгэмд нүүрлэсэн хүүхдийн хүнд өвчнийг сөхсөн зэрэг олон адалт явдалт үйл явдлаар дүүрэн. Тэр ч бүү хэл топ модель Одгэрэлд хүч хэрэглэж байгаа хэсэг зэрэг олон акценттэй үйл явдал бий.
З.Марал. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )