Ирэх тавдугаар сард Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 48 жилийн ой тохионо. Уг ойн хүрээнд тус театрынхан үзэгчдэдээ Монголын болон дэлхийн шилдэг дуурь, балетаар бэлэг барихаар болжээ. Тавдугаар сарын 1-нд Ж.Вердийн “Аида” дуурь, 14-нд Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурь, 15-нд А.Батдэлгэрийн “Гэсэр Номун хаан” балет, 21-нд И.Штраусын “Сарьсан багваахай” дуурь, 22-нд П.И.Чайковскийн “Хунт нуур” балет, 28-нд Ж.Пуччинигийн “Чио Чио Сан” дуурийг тус тус тоглохоор төлөвлөжээ. Харин 29-нд балетын үдэшлэг зохиогдох юм байна.
З.Марал. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )