Яавал телевизээр их гарах вэ?

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 23

Хоёр төрийн нүүрэнд суудлаа бат эзлэн дэд сайдын албыг хашиж байгаа Ж.Цолмон хатагтай ”Хүний томуу” өвчний үед телевизээр гарах дуртайгаа үгээрээ биш  ч, үйлдлээрээ хэдэнтээ хэлсэн. Их ажлын үеэр үсний засалт, хувцасны сонголтондоо цаг харамгүй зориулсан түүнээс нэвтрүүлэгч бүсгүйчүүд ч айж байсан гэдэг. Мэдээж ажилгүй болох вий гэхээсээ. Харин одоо нэвтрүүлэгч эрчүүдийн айх цаг иржээ. Учир нь Төрийн байгуулалтын байнгын хорооноос нээлттэй сонсгол зохион байгуулах үеэр Э.Бат-Үүл телевизийн дуранд дуртайгаа шуудхан хэллээ. Түүгээр ч зогсохгүй ер нь яавал телевизээр олон удаа гарах боломжтой талаар “Глоб интернэйшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргалаас  зөвлөгөө авна лээ. Түүний зөвлөснөөр улсын төсөв батлахдаа анхаарлаа жоохон л хандуулчихвал болох гэнэ. Монгол Улсын баатар маань телевизийн од  болохын тулд нэг жил хүлээх л болж дээ. 

А.Туяа.  Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top