Монголын улс төр дахь Увсын фракцын тэргүүнд явдаг Н.Алтанхуяг Сонгинохайрхан дүүргээс УИХ-д гарч ирмэгцээ барьцаа ахиулсаар Ардчилсан намын даргын суудлыг авснаас хойш ганц нэгхэн хүн түүнийг солих тухай ярьснаас бус, буурин дээрээ нэлээд лав шигдчихсэн нөхөр. Улс төрд улс төрч шиг яваа түүнийг муулаад ч яахав. Хамгийн гол нь АН-ын даргын дүнг 2012 оны сонгуулиар ямар дарга явсныг ард түмэн, намынх нь мянга мянган гишүүд УИХ-д хэдэн суудал авснаар нь тавих буй за. Харин Тэргүүн шадар сайд гуай МУИС-д лаборант ажилтай байсан эхнэрээсээ салж Дорнод нутгийн өндөр, царайлаг сайхан бүсгүйтэй дэр нэгтгэснээр саяхан хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлээд сэтгэлийн жаргал эдэлж яваа аж. Тэрбээр хувийн амьдралдаа шинэчлэл хийсэн хэдий ч анхны эхнэрээс нь гарсан үр хүүхдүүдээ орхилгүй хайр ивээлээ харамгүй хайрладаг сурагтай. Ямартаа ч хорин хэдтэй охиноо Улсын жин хэмжүүрийн газар шууд шалгалтгүй тэнцүүлж оруулсан нь илчлэгдсэн тухай мэдээллийн хэрэгслэлүүдээр цацагдаж байсан хэдий ч эрхэм Шадар сайд нам гүм, нам гүмийг дагаад үнэн ч юмуу, худлаа ч юмуу нэг тиймэрхүү байдал үүсээд мартагдах дөхөв. Харин эрхэм гишүүн маань хувийн ганцхан унаа болох цагаан өнгийн цоо шинэхэн “Lexux-570” маркийн машинаа хөлөглөн шинэхэн амраг, үр хүүхдүүдээ дагуулан өөрийн хувийн компани болох “Хаан жимст” дээрээ долоо хоногтоо заавал нэг амралт, хяналт шалгалтыг зэрэгцүүлэн очдог уламжлал тогтжээ. Өөрийн энэхүү компаниа ч эрхэм шадар сайд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нуулгүй дурдсан бөгөөд уг компани нь Монголдоо чацаргана тарьж бүтээгдэхүүн гаргадгаас гадна зэргэлдээ жуулчны баазтай ажээ.
Эх сурвалж: "Маш нууц" сонин
Сэтгэгдэл ( 0 )