Рок попын ертөнцөд “Хайрын дууч” хэмээн нэрлэгддэг Анхаа, Халиунаа нар хүний юмаар “хүүдэгнэж”, хэдэн бор төгрөг цуглуулдаг бололтой. Монголчуудын гэр бүл болоход бэлгэдэл мэт эгшиглэдэг “Сүүн цагаан хурим” дууг тэд өөрсдийн өмч мэтээр санаж, энд тэнд өндөр үнээр дуулж явна. Гэвч дуучид маань уг дууны зохиогчоос ямар ч зөвшөөрөл аваагүй бөгөөд мэндийн үггүй өнгөрдөг гэнэ. Харамсалтай нь дуучин Анхаа, Халиун болон энэхүү гайхамшигт дууг хамгийн ихээр ашигладаг Хуримын ордон ч хууль ёсны дагуу хөгжмийн зохиолч Г.Энхбаярт ашигласны төлбөрийг өгдөггүй юм байна. Энэ нь зохиогчийн эрхийг туйлаас ихээр зөрчиж байгаа ажээ.
Б.Даваахүү. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )