Ард түмнийхээ дунд дугуй хар шил, дуучин алдар хоёроо мөнхөлсөн Харангын Лхагва аавын хаалга татсанаас хойш харьцангуй томоожжээ. Харин түүнийг хэцүү нэртэй газар арай л хэтрүүлээд хүмүүжүүлчихсэн гэж найзууд нь үзэж байна. Хайр сэтгэл, анд нөхрийн дуу дуулж явснаас хүүхдийн дуу дуулаагүй Лхагва маань одоо хүүхдийн дуу, киноны дуу, жүжгийн дуу дуулахаас гадна урьсан болгонд үнэтэй, үнэгүй дуулдаг диктатуртай болчихож. Цагдаагийн ой, найзын төрсөн өдөр, хадам ээжийн найз, хар зах дээр зогсдог найз гээд ерөөсөө гуйсан болгонд нь үгүй гэдэггүй болсон тухай найзууд нь дурамжхан ярьж байна. Энэ тухайгаа Харангын Лхагва "Тэртэй тэргүй бааранд согтуу хүмүүсийн өмнө дуулдаг дуугаа намайг хүсээд хүлээгээд байгаа хүмүүст дуулж баярлуулахад болохгүй нь юу байхав. Дуулна аа, дуулна" гэж тайлбарлажээ. Хүн гомдоохгүй гэсэн дуучныхаа сэтгэлийг дуунд дуртай ард түмэн маань харин ачаар хариулаасай.
Ө.Яруу. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )