Монголын Эдийн Засгийн Форумаас зохион байгуулдаг Монголын эдийн засгийн чуулганы тухай комментуудыг хүргэж байна.
1. 2010, 2011, 2012 онд зохион байгуулагдсан Монголын Эдийн Засгийн Чуулган энэ сарын 4,5-нд Улаанбаатарт болж байна.
2. Монголын эдийн засгийн форум нь бизнес, улс төр, эрдэмтэн мэргэд болон иргэний нийгмийн төлөөллийн дунд хэлэлцүүлэ өрнүүлж, Монгол Улсын хөгжлийг хурдасгах асуудлаар нийтлэг ойлголцлыг бий болгох эрхэм зорилготой улс төрөөс хараат бус,төрийн бус, олон нийтийн байгууллага юм.
3. Жил бүрийн чуулга уулзалт нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлаар нэр хүндтэй манлайлагчдыг урин оролцуулж хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцүүлдэг.
4. 2010 онд зохион байгуулагдсан чуулганы хуралдааны агуулга нь Монгол улсын төсвийн шинэтгэл, Уул уурхайн салбарын хөгжил, Байгаль орчин, ногоон эдийн засаг, Улсын бүртгэлийн шинэчлэл, Хөрөнгийн зах зээлийн шинэтгэл, Өрсөлдөх чадварыг дээшлүүлэх талаар байсан.
5. 2011 оны чуулганы Хуралдааны агуулга нь: Хүний хөгжил, Хөгжлийн бодлого, Засаглал, Дэд бүтцийн асуудлаар хэлэлцсэн.
6. Мөн тус чуулганы хүрээнд Хөрөнгө оруулалтын чуулган болсон.
7. Монголын Эдийн Засгийн Чуулган нь төр засаг, бизнес, олон нийтийн байгууллагууд, судлаач мэргэжилтнүүдийн санал бодлоо уралдуулж, хэлэлцүүлэг өрнүүлдэг, эдийн засаг нийгмийн хамгийн том хуралдай гэж зохион байгуулагчид болоод оролцогчид нь үздэг.
8. Чуулганы үеэр бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна нийгмийн 1000 гаруй манлайлагчид нэгэн дор цугладаг тул ажил, бизнесийн маш өргөн холбоос үүсгэж, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өрнүүлдэг.
9. Манай улстай адил уул уурхайн бүтээгдэхүүнээрээ голлож байсан Чили улс эдийн засагтаа том өөрчлөлт хийж, дэлхийд дарсаараа алдаршсан. 1996 онд тус улсад дарс үйлдвэрлэгчдийн тоо 12 байсан бол 10 жилийн дараа 70 болж, 30 сая доллар олдог байсан нь 600 сая доллар болж өссөн. Өнөөдөр дарсныхаа экспортоор дэлхийд 5, үйлдвэрлэлээрээ 9 дүгээрт жагсаж байна. Үүнээс харахад бидэнд эдийн засгаа 5 жилд 20 дахин өсгөх боломж харагдаж байгаа юм гэж Ерөнхий сайд жишээ татаад хамтарч, нэгдэж чадсан нь Чили улсыг ийм амжилтад хүргэсэн. Манай аж ахуйн нэгжүүд ингэж ажиллаж чадвал богино хугацаанд сор бүтээгдэхүүнээ дэлхийд тамгалж чадна гэдэгт итгэлтэй байна гэдгээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг Эдийн засгийн чуулганы индэр дээрээс хэлсэн. Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж буй Монголын эдийн засгийн чуулганы сэдэв “Монгол брэнд”. Төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, гадаадын хөрөнгө оруулагчид хамтраад Монгол брэндийг хэрхэн бүтээх талаар санал солилцож байгаа юм.
10. Энэ жилийн чуулганы эхний өдөр “Эдийн засгийн төрөлжилт ба Монгол брэнд” нэгдсэн хуралдаан болж хүнс, үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт хэрхэн брэнд үйлдвэрлэх, дотоод болоод гадаадын хэрэглэгчдэд хүргэх, эдгээр үйлдвэрлэл хөгжихэд эдийн засгийн ямар хөшүүрэг хэрэгтэй болон хөдөлмөрийн зах зээл, хүний нөөцийн асуудал гэхчлэн үйлдвэрлэл тойрсон асуудлаар оролцогчид санал солилцсон
11. Харин өнөөдөр дэлхий нийтийн асуудал болсон “Усны санаачилга”, “Төр хувийн хэвшлийн хоорондын хөгжил”, “Ногоон эдийн засаг ба ногоон хөгжил” гэсэн уламжлалт сэдвээр хэлэлцүүлэг өрнөж байна.
12. Энэ удаагийн чуулганаар сэдэвчилж ярьсан эдгээр асуудлыг ойрын хугацаанд бодитой үр дүнд хүргэн хэрэгжүүлэх, үүний тулд төр, хувийн хэвшлийн оролцогч талууд харилцан хариуцлагатай ажиллах хэрэгтэй байгааг салбар хуралдааны оролцогчид тодотгож байна.
13. Дэлхий дахинаа “happy animal” буюу ямар нэг албадлагагүйгээр, тааваараа бэлчээрлэдэг мал аж ахуйн бүтээгдэхүүнийг илүү үнэлэх болсон нь манай улсад өөрийн брэндээ гаргах өргөн боломж олгож байгааг оролцогчид ярьж байв.
14. “Аялал жуулчлал Монгол брэнд болох нь” салбар хуралдаанаар Монголын нүүр царайг илтгэх брэндийн талаар оролцогчид тодорхой санал гарган хэлэлцлээ.
15. Голландын Ерөнхий сайд асан Вим Кок ,Азийн Хөгжлийн банкны Дэд ерөнхийлөгч Лакшми Венкачаталам нар энэ жилийн чуулганы хүндэт зочид юм.

Сэтгэгдэл ( 0 )