- Шавилхан биетэй царайлаг бүсгүй таван настайгаасаа эхлэн спортын гимнастикаар хичээллэж байсан гэдэг. Дунд сургуулийн сурагч байхдаа ч гимнастик, бүжиг, усан спортоо орхиогүй юм байх. Монголд анх удаа акуа фитнессийн хичээлийг эхлүүлсэн гэдгээрээ ихэд бахархдаг нэгэн.
- “Хар ирвэс” клубт фитнессийн багш ажилтай бүсгүй нэг л өдөр “С1” телевиз рүү урваж, “Өдөн дэр”-ээр эрчүүдийг хуйлруулж суусан цаг саяхан. “Эмэгтэйчүүдийн цаг” нэвтрүүлгээр акуа фитнессийн хичээл заах гэж очингуутаа “Өдөн дэр”-нээс зүүгдчихсэн адтай Ука.
- 3. Хайр дурлал, сексийн тухай ярих хоббитой хөтлөгчийн энгэр задгай хувцас, энхрий ялдам хоолой эрчүүдэд таалагдсан гэж жигтэйхэн. Эхнэрүүдийн бухимдал, атаа жөтөө Укад лав мэдрэгдсэн биз. Угаасаа энэ бүхэн түүний “ориг” төрх, бурханаас заяасан бэлэг гэж үздэг юм чинь.
- 4. Танилцах хүсэлт, чамин бэлгэнд “дарагдах” дөхсөн Ука урьд нь “Хар тас” хамтлагийн дуучин Маркатай ханилж байсан. 15 настайгаасаа эхэлж үерхсэн анхны хайр нь сонгодог маягийн хурим хийнэ гэж амлачихаад алга болсон. Хаягдсан бүсгүй харин ч бүр хожсон гэдгийг одоогийнх нь амьдралаас харж болно.
- 5. Герман, Францад загвар өмсч, хичээл заадаг байсан гэх түүний ярианд итгэх хүн ховор. Намхан нуруутай хэдий ч биеийн галбираараа гайхуулж сурсан түүний хөхийг “ориг” гэдэгт итгэдэггүй хүн бүр олон.
- 6. Өглөөний хоолыг нөхрөөрөө хийлгэх дуртай гэж рекламдсан Ука хувцас угаах дуртай хэрнээ индүүднэ гэхээр л гар нь хөдөлдөггүй гэсэн.
- 7. “Акуа фитнесс” төв байгуулснаар Б.Уянга гэх жинхэнэ нэрээ мартаад Ука хэмээн өөрийгөө өргөмжилсөн. “Усны гүнж” хэмээх тодотголыг өөртөө өгсөн үү, өрөөлөөс дуулсан уу гэдэг нь одоо ч нууц хэвээр.
- 8. Охиноо ганцаараа өсгөж, багагүй хугацаанд ганц бие явсан Ука "Дорнын говь" компанийн захирал н.Дэлгэрсайхан гэгч хижээл насны эртэй амьдралаа холбосон. Хэн хэн нь өмнө нь амьдрал зохиож байсан учраас тэгтлээ их хардаж сэрдээд байдаггүй юм гэнэ лээ.
- 9. Баян нөхөртөө хөөрхөн хүү төрүүлж өгсөн “Усны гүнж” маань Зайсангийн "Грийн Вилла" хотхонд тухалсан. Томоохон дэлгүүрүүдээс брэнд хувцас, гоёл цуглуулж, хамгийн сайн найзууд болох дуучин Соко, "Киви" хамтлагийн бүсгүйчүүдтэй зугаацахдаа мөнгийг харамгүй үрдэг сурагтай.
10. “Ажлаа хийж байхдаа л гоо сайхан, биеийн галбиртаа анхаардаг би азтай хүн” гэж хэлдэг түүнд захирлын суудал даанч зохимжгүй санагддаг гэсэн.
11. Хайртай хүнээ нууц амрагтай болгохгүйн тулд бүхнээ зориулж чаддаг байх хэрэгтэй хэмээн сургамжилсан Ука өөрийгөө нэлээд хашир гэж тодорхойлсон. Өнгө, мөнгөнд татагдан нууц амрагийн асуудалд орооцолдож байгаа хүмүүсийг ер ойлгодоггүй гэнэ лээ.
12. Өмнөх нөхөртэйгээ үг хэлээр ойлголцохгүй, өөрийнхөөрөө зөрүүдлэх үе байсан. Харин одоо аливаад хүлээцтэй хандаж ойлгохыг хичээдэг, уучилж чаддаг болсон гэнэ.
13. Фото маягийн сурталчилгаанд тоглож байсан Ука нэгэн үе камасутрагийн байрлалуудаар зургаа авахуулж, үзэгчиддээ сюрприз барина гэж амласан. Авахуулсан ч юмуу, хав дарсан ч юмуу, бүү мэд. Харсан хүн лав алга.
14. “Бухимдахаараа найзууддаа ярихгүй л бол тайвширч чаддаггүй. Заримдаа бүр уйлна. Хүнтэй хэрэлдэхээрээ дандаа ялагдана” гэсэн түүнийг өмөөрч хэрэлддэг нууц нөхөд бий гэсэн шүү.
15. Аймаар гомдомхой гэж байгаа. Хайрын сэдэвтэй кино үзэх юм уу, дуу сонсохоороо уйлчихдаг их өрөвч хүн гэж өөрийгөө дүгнэсэн.
16. Санхүүгийн тал дээр нөхрийнхөө гарыг хардаггүй бийлэгжүү нэгэн гэдгээ бардам хэлсэн. Үнэн л байгаа даа.
17. СУИС-ийн урлагийн менежмент, Удирдлагын академийн бизнесийн менежмент чиглэлээр суралцаж төгссөн гэдгийг нь мэддэг хүн байдаг юм болов уу.
18. “Angels” нэртэй бүжгийн хамтлаг байгуулсан ч одоо бүр сураггүй болсон. Цаашид бүжгийн клуб нээх бодолтой гэсэн. Мэргэжлийн бүжигчин байх албагүй гэж үздэг нэгэн.
19. Нөхөр нь хуучин эхнэр, хүүхдүүд дээрээ эргэж очсон гэж хүмүүс шуугисан. Харин тэр гоёлын дээлээр нөхөртэйгээ ижилссэн зургаа сэтгүүлд гаргаж хариу өгсөн.
20. Урлагийн бүсгүйчүүдээр сурталчилгаа хийлгэж, усанд шумбах эрх олгодог Укаг залилан хийсэн гэх нь олонтаа. Яг хэнийг хохироогоод яаж залилсан нь тодорхойгүй. Ямар ч байсан фитнесст хичээллэх эрх өгнө гэж сурталчилгаа хийлгэчихээд дараа нь нүүр буруулдаг зантай нь үнэн.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 0 )