Монголын хамгийн үнэтэй цомог мэдэх үү?

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 11

Хөгжмийн зохиолч Г.Ононгийн “Ертөнц” цомог Монголын хамгийн үнэтэй цомог гэдгийг та мэдэх үү? Өнгөрсөн оны 11 сарын 30-ны үдэш “Blue sky tower”-ын “Sky lounge”-д болсон “Ертөнц” цомгийн албан ёсны танилцуулгын үеэр хөгжмийн зохиолч Г.Ононгийн хоёр дахь бие даасан “Ертөнц” цомог 1 сая 206 мянган төгрөгөөр худалдаалагдсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл хөгжимд хайртай тэр эрхмийн дуудсан 1 сая 206 мянган төгрөгөөр зарагдаж байсан “Ертөнц” цомгийн хамгийн анхны бас цорын ганц хувь бол одоогоор Монголын урлагийн түүхэнд хамгийн үнэд хүрсэн хөгжмийн цомог болоод байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top