Н.Энхбаярын шинэ шавь

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 25


 

Албан ёсоор нэрээ аваагүй атлаа рейтингээрээ дээгүүр жагсаж, их хуралдайг зарлаж, олныг хамарч байгаа МАХН-ынхнаас МАН-ынхан ихэд айж сандарч байгаа сурагтай. Тэднээс  болгоомжилж байгаа учраас МАХН гэсэн нэрийг өгөхгүй гэж тээг тавьж байгаа хэмээн гишүүд, дэмжигч нар нь үзэж байгаа аж.  Ард түмнийг ихээр цуглуулж чадсан их хуралдайг УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр хөтөлж явуулжээ. Түүний талаар улс төрийн идэвх, хэл яриа, үзэл санаа, байр суурь зэрэг нь нэлээд төлөвшиж туршлагажиж байгаа талаар ордонд шивэр авир хийж байгаа гэнэ. Зарим хүмүүс багш нь Н.Энхбаяр юм чинь нэлээд зүйл зааж өгсан байх хэмээн ихэд атаархан ярих болжээ.

Б.Идэр. Zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top