10 мянган төгрөгний төлөө хүн алаад 23 жилд шоронд сууна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 25

10 мянган төгрөгнөөс болж хүний амь хөнөөсөн А.Энхээ гэгчид Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх хурлаар 23 жил чанга дэглэмтэй хорих ангид ял оноосон. Хэргийг Нийслэлийн шүүх, Дээд шүүх хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан байна. А.Энхээ нь талийгаач н.Төмөрбаатарт 10 мянган төгрөгийн өртэй байжээ. Хэрэг болдог өдөр талийгаач н.Төмөрбаатар А.Энхээг зээлсэн мөнгөө өгөхийг шаардсан байна. Тухайн үед А.Энхээд 20 мянган төгрөг байсан бөгөөд тэр хоёрт өөр мөнгө байхгүй байжээ. Гэтэл А.Энхээ нь 20 мянган төгрөгөө талийгаачид өгч, хариултыг нь даруй өг гэж. Талийгаач мөнгийг нь өгч чадахгүй гэж хэлсэнд А.Энхээ бухимдаж, галын сэтгүүрэн төмрөөр талийгаачийн баруун шанаа, дух, баруун дал, шилбэ зэрэг газар цохиж амийг нь хөнөөсөн байна.

Д.Билгүүн. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top