Нөөцийн махны үнийг бууруулахаар НЗАА, Монгол махны холбоо,нөөцийн мах бэлтгэлийн компаниудын хамтарсан хурлаар шийдвэрлэлээ. Энэ жил нийслэлийн хүн амын хаврын хэрэгцээнд зориулан 12 мянган тонн мах нөөцлөн, өнгөрсөн нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 274 цэгээр худалдаалж байгаа. Өнөөгийн махны хангамж, зах зээлийг мэдэрч үхрийн махыг кг-ыг нь 3500-3300, хонины махыг 3000-2900,ямааны махыг 2400-2300 төгрөгөөр хямдруулан худалдах шийдвэр гаргажээ.
Б.Идэр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )