Төв талбай дахь морьдын тоо нэмэгдэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 25

Хаврын синдром эхэлж байгааг илтгэн Сүхбаатарын талбайд бум  бужигнаж байна. Өчигдөр “Эх орон-Тусгаар тогтнол-Шударга ёс” үндэсний хөдөлгөөнөөс зохион байгуулж буй Ард түмний их хуралдай Сүхбаатарын талбайд үргэлжиллээ. Өмнөх өдрүүдэд нь талбайг эзэгнээд байсан “Монголын гол нуруудын нэгдсэн хөдөлгөөн”, “Гал үндэстэн холбоо” зэрэг хөдөлгөөнийхөн морьдоо талбайгаас түр хугацаагаар гаргасан байна. Харин уг хэлэлцүүлгийн дараа хөдөлгөөнийхөн морьдынхоо тоог нэмж, дахин талбайд оруулах гэнэ. Жанжны талбай ч 2012 оны сонгууль болтол хөл ихтэй байх бололтой.

Д.Сэндэр. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top