Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнгөрсөн баасан гарагт хуралдлаа. Төрийн гурван өндөрлөг энэ удаад ашигт малтмалын ордуудтай холбоотой асуудлыг авч хэлэлцсэн байна. Тэр дундаа стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа үнэдсний аюулгүй байдал талаас ямар, ямар байдлыг анхаарч үзэх талаар зөвлөлджээ. Мөн Таван толгойн орд газрын хөрөнгө оруулалт Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх эсэх талаар зөвлөлдсөн гэж эх сурвалж мэдээлсэн байна. Эндээс гарсан зөвлөмжийн дагуу энэ долоо хоногт Засгийн газрын ээлжит бус хуралдаан болох гэнэ.
Б.Сараа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )