Завханд машин онхолдож дөрвөн хүн нас баржээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 25

Өнгөрсөн баасан гарагт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс 30 км-ын зайд Рашаант багийн Тээлийн даваа хэмээх газар 02.00 цагийн орчимд ЗАА62-82 дугаартай ЗИЛ-131 автомашин онхолджээ. Мод ачсан машин давааны орчимд онхолдож газар дээрээ дөрвөн хүн нас барж, хоёр хүн дарагдаад байна гэх дуудлагыг аймгийн Онцгой байдлын хэлтэс, цагдаагийн хэлтэст ирүүлсэн байна. Осол  болсон газарт аймгийн аврах 39 дүгээр анги, цагдаа, эмнэлэг, прокуророос нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өглөөний 06.30 цагт очиж, хоёр хүнийг гаргаж авчээ.  Онхолдсон  машиныг босгох арга хэмжээг аймгийн аврах ангийн албан хаагчид зохион байгуулсан ажээ.

Д.Сэндэр.Zindaa.mn



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top