Спортын шинэ ордонг улсын комисс хүлээж аваагүй

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 25

 

 Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй, улсын комисс хүлээж аваагүй барилгуудад Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт хийжээ. Хувийн болон төрийн өмчийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа цэцэрлэг, орон сууц, үйлчилгээний зориулалтын 16 аж ахуйн нэгжийн цахилгааныг таслахаар болсон бөгөөд сүүлийн хоёр жилд улсын комисс 926 барилга хүлээн авчээ.  Харин улсын комисс хүлээж аваагүй барилгын дунд Буянт-Ухаа дахь Спортын шинэ ордон орж байгаа аж. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 384 барилга баригдаж байгаагийн 206 нь хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа юм байна. Мөн улсын төсвийн болон гадаадын зээл тусламж, тэтгэлгээр 178 барилга баригдаж байна.

Д.Сэндэр. Zindaa.mn

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top