Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 25

 Ус, цаг уур орчны шинжилгээний газраас энэ долоо хоногт цаг агаар ямар байхыг тодрууллаа. Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орох бол салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Харин маргааш нутгийн зүүн хэсгээр, 28-нд баруун зүгийн нутгаар, 29-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн ихэнх газраар бага зэргийн хур тунадас орох ажээ. Салхи 26-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр, 28-нд Алтайн салбар уулсаар, 29-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах юм байна. Ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөндөө хоёр хэм хүйтнээс гурван хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байх аж. Харин Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Орхон Сэлэнгийн саваар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. Хугацааны эцсээр  нутгийн баруун хагаст эрс сэрүүснэ.

 Д.Сэндэр.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top