“Гурван охин” хамтлагийнхан СТА болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 25

Сүүлийн үед Монголын охидын хамтлаг “Соёлын тэргүүний ажилтан” хэмээх цол тэмдгийг бөөндөж байна. Кивинүүд болон дуучин Ану СТА болсон бол "Гурван охин" хамтлаг анхныхаа тоглолтон дээр СТА зүүж, "баярын" нулимс унагалаа. Тэдний шагналыг БСШУЯ-ны Соёл Урлагийн бодлогын газрын дарга, продюссор Б.Наранзуун гардуулжээ. Наранзуун бол "Гурван охин" хамтлагийн нэлээд хийдэг дууг үйлдвэрлэж тэдэнд өндөр үнээр зарсан хүн юм. Гурван охин СТА болсноор ерөнхийдөө рок попын эмэгтэй дуучдаас СТА биш эмэгтэй дуучин үлдсэнгүй шив дээ. Нөхөртөө хаягдсан Сэрчмаа Хятадаас ирсэн сураг дуулдана билээ. Одоо түүнд гавьяат өгүүлэхгүй бол барьцана даа, Наранзуун дарга аа.

Д.Билгүүн. Zindaa.mn.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top