Татварын ерөнхий газар татварын байгууллага болон татвар төлөгчдөд учирч болох эрсдэлт хүчин зүйлийг тусгай аргачлалын дагуу судалж, урьдчилан харах зорилгоор Эрсдлийн удирдлагын тогтолцоог шинээр нэвтрүүлээд байгаа аж. Энэ ажлыг ТЕГ-ын Эрсдлийн удирдлагын хэлтэс хариуцах юм байна. Ингэснээр уул уурхайн болон олон томоохон төслүүд хэрэгжиж Монголын эдийн засаг дэлхийн анхаарлын төвд орж ирсэн энэ цаг үед татварын алба дотооддоо ч гэсэн үйл ажиллагааныхаа эрсдлийг урьдчилан тооцож, төлөвлөж ажиллах нөхцөл бүрдэж байгаа гэнэ. Харин энэ ажлыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхэд дан ганц татварын байгууллага бус, татвар төлөгч иргэн таны оролцоо, хүч чармайлт чухал. Тиймээс татвар төлөгч албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг тус газартай нягт хамтран ажиллахыг албаны хүмүүс уриалж байна.
Б.Сараа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )