Гудамжнаас УИХ-д суусан адтай гишүүний талаарх 20 коммент

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 19
  1. УИХ дахь есөн эмэгтэй гишүүнээс “аз од”-оороо гийсэн нэгэн гишүүн бол З.Баянсэлэнгэ. Учир нь тэрээр МАХН-ын дарга Н.Энхбаярын төлөө халуун хүйтнийг ажралгүй жагсаал цуглаан зохион байгуулж, өлсгөлөн зарлаж байсны хүчинд намын квотоор гишүүний зөөлөн суудалд суусан.

  2. Бас болоогүй ээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороон дарга гэх албан тушаалыг хашиж яваа.

  3. Хэдэн зуун тэрбумаар нь мөнгө, төгрөг зарцуулаад УИХ-д сууж чадаагүй хүн байхад ямар ч мөнгөний зарлагагүйгээр УИХ-д орсондоо өөрийгөө азтайд тооцож байгаа аж.

  4. Ердийн малчны хотхоноос ертөнцийн дэвжээнд гарсан тамирчин шиг тоостой гудамжнаас хивстэй ордонд хөл тависан түүний замнал энгийн ч азын од нь Н.Энхбаяр байлаа.

  5. Тэрбээр 1974 онд Улаанбаатар хотод төрсөн айлын отгон охин. 1991 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 35 дугаар дунд сургуулийг төгсөөд гурван жил өнжсөний эцэст 1994 онд Дархан хотын Анагаах ухааны дунд сургуулийг бага эмч мэргэжлээр төгссөн. Үүний дараа 2003 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр тус тус дүүргэсэн гэсэн товч намтар түүний мэдлэг хэр зузааныг илтгэнэ.

  6.  Гэр хороололд амьдардаг цорын ганц гишүүн маань нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.

  7. Эгэл бор амьдралын эзэн түүний нөхөр  шугамын микро барьдаг байжээ.  Тэрээр өөрөө сувилагч, цагдаа, хуульч, хорооны засаг дарга гэх мэт эгэл жирийн ажлуудыг хийж явсан.

  8. Хорооны даргаас, УИХ-ын гишүүн болсон”, “залилангийн хэрэгт холбогдож байсан”, “цагдаагийн байгууллагаас хөөгдсөн”, “хэрэг нуун дарагдуулсан” “Төр, засгийн үйлчилгээ, аж ахуй эрхлэх газраас олгосон “Toyoto crown” машиныг голж, “BMW” машин өгөхийг шаардсан гэх хэл амыг дагуулж байсан

  9. Анагаахын их сургууль төгсөж, ганц худагт сувилагч хийж явсан тэрээр Индонез Улсын Их хурлын гишүүнийг ухаан алдаж унахад хиймэл амьсгаа хийн амийг нь аварч, Монголынхоо нэрийг мандуулаад амжжээ

  10. Түүний түүхийн хуудсанд хориход ажиллаж байгаад ёс зүйн алдаа гаргасан учир хөөгдсөн гэх намтар ч орж ирнэ.

11. тэрбээр дүүргийн цагдаагийн газарт ажиллаж байхдаа хүн амины хэрэгт холбогдсон найзаасаа 1.5 сая төгрөг, халаасласныхаа дүнд хэргээс мулталж байснаа нуудаггүй.

12. Түүнийг заяаны жагсагч гэх хүн ч бий.  Хэзээнээсээ л хороо болон дүүрэгт олон нийтийн ажилд оролцож явдаг хэнээтэй нэгэн байсан гэдэг.

13. “Тэмцэл хийж, албан тушаал горилсондоо бус энэ нийгэмд шударга ёс тогтоохын тулд л жагсдаг” хэмээн өөрийгөө тодорхойлдог.

14.  Түүний ганц халхавч бол Чингэлтэй дүүргийн засаг даргын ажил. Гэхдээ Тэрбээр эл албанд нэг их удаан суулгүй халаагаа өгч, төрөлхийн тэмцэгч зандаа хөтлөгдөн, МАХН буюу Н.Энхбаярын намыг дагаснаар мянгатын дарга гэх сонгуульт албыг хаших болсон юм.

15. Жагсаал цуглаанд уухайлан оролцож, намын даргынхаа хараанд нэлээд өртсөн тэрбээр намын жагсаалтад багтсан нь ийнхүү УИХ-ын гишүүний зөөлөн суудалд тухлуулав.

16. Тухласан хойноо ч Энхбаярын үнэнч зүтгэгч гэдгээ харуулж, түүнийг суллуулахын төлөө ганцаараа л тэмцлээ үргэлжлүүлж байсан.

17.  Гудамжны жагсагч, галтай тэмцэгч З.Баянсэлэнгэ одоо ч хууль шүүхийн байгууллагад шалгагдаж байгаа. Гишүүний тангаргаа өргөхөөс  өмнө өнгөрсөн арванхоёрдугаар сард экс ерөнхийлөгчийн туслах Б.Тулгыг баривчлах үед прокурор О.Мөнхбаатарын биед халдсан гэх үндэслэлээр эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 245.1 дэх заалтуудыг үндэслэн, шалгаж эхэлсэн юм.

18.  Ордны атман тэрээр өөрийнх нь байр суурийг эсэргүүцсэн гишүүдрүү гар сарвайж, дураараа аашилдаг. Н.Энхбаярын үнэнч зүтгэгч тэрээр  түүнийг суллахын төлөө чадах бүхнээ хийсэн ч ганц оготно газар ухаж чадахгүй гэдэг л болсон доо.

19.  Одоо Энхбаярын төлөө бус гадаадад хүнд хүчир ажил хийж, хүний наймаанд өртөж болзошгүй эмзэг бүлгийн хүүхдүүд болон эмэгтэйчүүдийнхээ төлөө тэмцэнэ гэдэгт найдая.

20.  Өндөр боловсрол эмэмшээгүй ч эгэл амьдралыг сайн мэдэх хүний хувьд нийгэмд хандсан ажлуудийг хийж чадна гэж үзээд нийгмийн бодлого, байнгын хорооны даргын ажилд томилжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(202.126.91.159) 2025 оны 03 сарын 13

az gedeg sohor yudaa

1  |  0
Usa(70.194.131.98) 2025 оны 03 сарын 13

Mash ih taalagdaj bn.Emegtei hun yu ch hiij chaddag ni ene jishee baina.Elbegdorj huduunii yu ch medehgui zaluu hashgirsaar erunhiilugch bolj baihad ene emegtei yu ch hiij chaddag ni bas chadvar .Mundag emegtei.Hun turuhduu uls turch bolj turduggui

1  |  0
иргэн(202.131.228.178) 2025 оны 03 сарын 13

Энэ сэтгүүлч нар юу бичиж байгаага мэддэггүй байх аа.. Баянсэлэнгэ гэж Чингэлтэй дүүргийн засаг дарга гэж би л лав дуулаагүй юм байна.

1  |  0
Zochin (182.160.27.180) 2025 оны 03 сарын 13

UNENDEE HETSUU HUN SHUU DEE ..BURHAN MINI

1  |  0
Top