Энэ жилийн морины баас тээр жилийн тракторын тосыг бут цохилоо

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 25

1990 оны цагаан морин жилийн хувьсгалаас хойш монголчууд овоо хэдэн "сонирхолтой" жагсаал цуглааныг төв талбай дээрээ үзлээ. Зүгээр нэг туг лоозон барьж жагсаад амжилт олохгүй байгаа учраас шинэ, шинэ арга хэлбэрүүдийг жагсагчид сэдэж байна. Э.Бат-Үүл төв талбайд 30 трактор оруулж жинхэнэ сенсааци дэгдээж байсан бол Магнай, Зандан тэргүүтнүүд 1000 өндөг, 100 кг улаан лоолиор төрийн ордныг бөмбөгдсөн нь бас л "сүртэй, сайхан" үзүүлбэр байлаа. Харин энэ удаа Жавхлан морьтой тэмцэгч нарыг талбай руу илгээсэн нь аргагүй "шинэлэг" зүйл болов. Талбай хавиар явахаар адууны хомоол үнэртээд, шээс шивтэр ханхлаад "шаал" өөр байна. Одоо харин "босогчид" төв талбай дээр ид чуулж байна. Тэд дараагийн сюрпризээ яаж барих бол. Ямар сайхан санаа хэнээс төрөх бол. Ер нь жагсагчдын тавьж байгаа зарим шаардлага үнэхээр цаг үеэ олсон зөв зүйл агуулж байгаа ч тэдний гаднах хэлбэр нь хүний сонирхлыг илүү татаад, хэлэх гэсэн үндсэн санааг бүрхэгдүүлээд байгааг ойлгохгүй л яваа бололтой. Морьтой л бол сүртэй  гээд үзээд байдаг юм даг уу даа.

Б.Сараа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top