Гурван хүн эрсэдсэн ноцтой осол гарлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 25

Өнгөрсөн ням гарагт Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт, Дарга толгойн зүүн талын өндөр хүчдэлийн шонг “Тоёота Ийст” загварын автомашин мөргөсний улмаас 13-71 насны нэг эрэгтэй, хоёр эмэгтэй хүн газар дээрээ нас барж, харин 8 настай эрэгтэй, 40 настай эмэгтэй хүнд бэртжээ. Төмөр хийцэд хавчуулагдсан байсан талийгаачдын цогцсыг аврагчид гаргаж замын Цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. НОБГ-ын шуурхай бүлэг 105-р тасаг он гарснаас хойш техникийн холбогдолтой ослын нийт 56 удаагийн дуудлагыг хүлээн авснаас 32,1 хувь нь зам тээврийн ослын дуудлага байв. Зам тээврийн ослын шалтгаан нөхцөл нь ихэнх нь анхаарал, болгоомж алдсанаас, харагдах орчин хязгаарлагдмал үед хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос гардаг байна. Иймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг гэнэтийн ослоос урьдчилан сэргийлж,  анхаарал болгоомжтой байж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаагаа хангаж техникийн холбогдолтой осолд өртөхгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top