Италийн сэргэн мандалтын ноён оргил нь Флоренц хотын аугаа суут хөвгүүд болох Леоннардо да Винчи, Микеланжело Буонарроти , Рафаэль Санти нар билээ.
Идэр залуу Рафаэль Санти нэгэнтээ өөрийн өмнөх үеийн аугаа хоёр алдартанг эртний Грекийн нэрт Филисофич Аристотель ,Платон нарын дүрд шингээн алдарт “Афины сургууль “ зургаа бүтээсэн байдаг.Тэрээр энэхүү зурагт өөрийгөө ч мөнхлөн үлдээхээ мартаагүй юм.
Хүн төрөлхтөний давтагдашгүй суу билигт уран зураач ,уран барималч, уран барилгач , яруу найрагч Микеланжело Буонарроти бол (Michelangelo Buonarroti; \Микеланьоло ди Лодовико ди Лионардо ди Буонаррото Симони\ (1475-1564) алдарт зураач Д.Гирландайод ( 1488-1489) шавь орж уран барималч Бертольдо ди Жованнигийн (1489-1490) урланд суралцсанаар их урлагт хөл тавьсан билээ.
Эртний Грекийн сонгодог уламжлал , уран барималыг ч шимтэн суралцах болсон Микеланжело Италийн сэргэн мандалтын нэрт төлөөлөгч болох Жотто, Донателло, Мазаччо, Якопо делла Кверча нартай дотносон нөхөрлөж тэдний арга барилаас суралцсан нөлөө нь эрт үеийн бүтээлүүд болох “ Шатны дэргэд буй хатагтай”, “Кентавруудтай хийсэн тулалдаан “\1490-1492\ зэрэг хагас товгор барималуудаас \ рельеф \ тодорхой харагддаг.
Микеланжело Флоренц хотноо босгосон Сан-Лоренцийн сүмийн архитектурын цогц шийдлийг бүрэн гүйцэтгэсэний дээр Сэргэн мандалтын үеийн аугаа меценат \ урлагийн ивээн тэтгэгчийн хамгийн хүндтэй өргөмжлөл нэр \
Медичийн гэр бүлийн бунханы цогцолбор түүний уран бүтээлийн оргил шийдлүүдийн нэг билээ.
Уран барилгын бүтээц хийгээд уран барималын сонгодог цогцолбор болж чадсан энэхүү бүтээлдээ Микеланжело урлагийн жинхэнэ яруу тансаг, эсрэг тэсрэгийн \ контраст \ эрчимт нэгдэл, үйл хөдлөлийн хослол, өвөрмөц дотоод хөг аялгууг нэгэн дор цогцлоон зангидсан байдаг.
Микеланжелогийн Лоренцийн бунханы “Өглөө”, ”Өдөр “,”Үдэш” ,”Шөнө” цуврал барималуудад эрэгтэй хүний булчин шөрмөс зангирсан хүчирхэг төгс галбираар хатуу бэх бат, хөдлөшгүй ялан дийлэх чанарыг гантиг чулууны ирийг эмтлэн байж туурвисан бол бүсгүй хүний уян налархай уран тансаг хөдөлгөөнийг хөшүүн хойрго хад чулууг гарын хүч ,сэтгэлийн хөгөөр уяраан дэвтээж амилуулжээ.
Тэр ч бүү хэл намиран халуиурах даавууны торгон зөөлөн нуглаасыг ч гантиг чулуунд илбэдэн шингээж чаджээ.
Пьета
Жинхэнэ аугаа гэж байдаг бол энэ ажээ.
Цагийг эзлэх,хормыг хороох нь бүтэн өдрөөс үүдэлтэй. Өглөөний ургах нарнаар зэрэг мандаж , өдөржин шатан бадарсаар ,үдшийн сарны бүүдгэр гэрэлтэй золгодог ч шөнийн тэнгэр идэр залуу түмэн оддыг ноцоож байдаг билээ.
Нэгэн өдрийн дээвэр доор зовлон-жаргал ,баяр -гуниг арга билиг нэгдэн сүлэлдэн оршдог билээ.
Хад чулууг ч номхотгохын тулд нэгэн биеийн хоёргүй сэтгэл, түмэн алжаалаар зүтгэж чадсан Микеланжелод бас нэг “мөнхрөхийн зовлон “ нэмж Ватиканы хутагт Сикстийн Капеллагийн сүмийн ханын туурганы зургийг бүтээх хариуцлагатай үүрэг оноогджээ.
Бүтэн 600кв.метр бүхий талбайг эзэлсэн энэ бүтээлийг тэрээр 1508-1512 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд гүйцэтгэсэн билээ.
Энэхүү” Сикстийн Капеллагийн сүмийн ханын туурганы зураг “ нь хүний суу билигээс гадна хөдөлмөр , зүтгэл, тэсвэр хатуужлын дууль болон түүхэнд бичигдсэн байдаг .Асар хүнд нөхцөлд зурж дуусгасан тэрээр хожим ямар ч юмыг заавал дээшээ өлийж хараад сурчихсан гэдэг.
“Адам төрсөн нь”
Нэгэн нийтлэг ийм ойлголт байдаг л даа. Дэлхийн сонгодог уран зургуудийн түүхийг судлахад дандаа шашины зан үйлтэй холбоотой сэдэв зонхилсон байдаг.
Жишээ нь Европ дахинд Библийн сургаалуудын айлтгал зонхилох мэт.
Өнгөцхөн харахад олон үеийн сонгодог мастерууд ямар ч сонголтгүй мэт хэдэн мянган жил давтагдсан нэг л хуучимсаг бурхадын тухай түүнийг бахдан дуулахын төлөө гоёмсог дүр исгээд л...
Я г л ингэж тэд урлагийг бас өөрийгөө аварч чадсан байдаг.
Сэдэв бол тодорхой байлаа. Захиалагч хүчтэй шүү дээ.Тэнгэрт итгэсэн хүүгийн дуу хоолойг яаж буулгах нь гол шүү дээ.
Хотол Европ даяар сүм болгон ертөнц бүтсэн түүхийг агуулсан зургаар чимсэн нь үнэн билээ.Товчхондоо тэд талх олохын тулд бүгд л” хэнийг ч” юм магтан дуулжээ.
Христийн түүх үнэн хийгээд батлагдсан баримт сэлт олон хойно дэлхийн музейн олон үзмэр энэ намтраар баяждаг.
Заримдаа бид, тэд яагаад ижилхэн сэдвээр сонгодогт хүрсэн юм бол гэж зүгээр л бодож үзлээ.Хамгийн энгийн тайлбар.Бүх сүм дугана БҮГДЭЭРЭЭ л ертөнцийг тайлахыг хүссэн. Сүм болгонд ертөнцийн үүслийн зургууд байдаг ч тэднээс урлагт үлдсэн хичнээн олон билээ.Чадсан эсэхэд ОДОО дүгнэлт өгөх боломжгүй ч Европын сүм болгон өөрийн гэсэн дэг жаягтай сургалттай. Тэд зорилго, түүх нь нэгтэйдээ л зөвхөн утга агуулгын хувьд давхцсан байдаг.
Давид
Микеланжелод хамарч болох боловч ч өнөөдөр хүн төрөлхтөний соёлын давалгаанд жинхэнэ “шедевр” гэж том үсгээр бардам бичигдэх Микеланжело Буонарротигийн алдарт “ДАВИД” баримал билээ.
“Дайснаа дарж дархан цолоо мандуулсан “ Давид домогт гардагаар атгасан чулуунаас өөр ямар ч ч зэвсэггүй “жаалхүү” хаанаа ялдаг шүү дээ.
Нээрэн тэгсэн.Гэхдээ энд гоо сайхан л ялсан байдаг. Тэнцвэргүй тулаан , аугаа Голиафын өмнө Давид ХЭЗЭЭ ч тэвдээгүй юм.
Учир нь тэр “Масс”-аараа хавьгүй илүү байлаа. Тиймээс тэр өчүүхэн мэт боловч үлэмж аугаа биет “Голиаф” тай өдөр бүхэн уулзахыг хүсээгүй.
Мэдээж тулааны өмнө тэд төвлөрсөн юм.Голиафад юуг ч бусниулж чадах хүч байсан ч Давидын ХҮДЭР чийрэг цээжнээс илүү өөртөө дэндүү итгэлтэй атгасан чулуугаа хормын төдий ялалтын бамбар болгох тэр зоригоос нь эмээсэн юм билээ.
Голиаф аугаа хүчтэй ч тэнэг нэгэн бас биш ажээ.
Л.Мөнхбат
Сэтгэгдэл ( 0 )