ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 05

Өнөөдөр 2025.06.05. Энэ оны 156 дахь өдөр бөгөөд он дуусахад 209 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 55 минутад мандаж, 20 цаг 46 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 18 хэм дулаан, шөнөдөө 7 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн байгаль орчны өдөр. Шинэ Зеландад өнөөдөр Мод суулгах өдөр бол Азербайжанд Газрын нөхөн сэргээлтийн, Данид Үндсэн хуулийн өдөр, Сейшелийн арлуудад Чөлөөлөх өдөр тохиож байна.

Өнөөдөр Италийн жүжигчин Стефания Сандрелли, Оросын зохиолч Юрий Вяземский, Америкийн жүжигчин Марк Уолберг, Испанийн хөлбөмбөгч Рубен де ла Ред, Оросын уран гулгагч, Олимпын аварга Юлия Липницкая зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1224 онд II Фридрихийн нэрэмжит Неополитаны их сургууль үүсгэн байгуулагджээ

1873 онд Английн шахалт дор дэлхийн хамгийн том Занзибарын боолын захыг хаав.

1950 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Харри Трумэн гадны улс орнуудад үзүүлэх тусламжид 3.121 тэрбум ам.доллар хуваарилах хуулийг баталжээ.

1957 оны энэ өдөр мансууруулах бодис судлаач, доктор Херберт Бергер атлетикийн тамирчдыг сэргээш хэрэглэсэн эсэхийг шалгаж байхыг санал болгожээ.

1966 оны энэ өдөр түүхэнд гурав дахь удаагаа задгай сансарт хүн гарав. Америкийн сансрын нисэгч Южин Сернан задгай сансарт гарсан гурав дахь хүн болжээ.

1967 оны энэ өдөр Ойрх Дорнодод Араб, Израилийн зургаан өдрийн дайн эхэлжээ.

2006 оны энэ өдөр Серби улс тусгаар тогтнолоо зарлав.

2009 онд Калифорнийн шүүх 20 удаагийн ойн түймэр дэгдээсэн Реймонд Ли Ойлерт цаазын ял оноожээ.

Билгийн тооллын 10. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Буудай боловсрох улирал (18ц 20м)

Өнөөдөр үс засуулбал  эрч хүч ихэснэ.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu