Д.Мөнх-Эрдэнэ, Х.Энхжаргалан нарыг 9 хоног баривчлахаар болжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 05

 

Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал Ж.Энхжаргалан нарыг 9 хоног баривчилж, албадан засрал хүмүүжлийн сургалт орохоор болсон тухай шийдвэрийг Хан-Уул дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс гаргажээ.

Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төв цэнгэлдэх хүрээлэн дотор, цахим орчинд буюу олон нийтийн газар “хэрүүл маргаан үүсгэсэн”, “олон нийтийг үл хүндэтгэсэн”, харилцан нэгэндээ халдаж “хохирол учруулахгүйгээр зодсон” гэж үзэж, улмаар хуульд заасан зөрчлийн шинжийг хангасан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар Д.Мөнх-Эрдэнийг 10 цагийн хугацаагаар албадан сургалтад харуулж 9 хоногийн хугацаагаар баривчлах, Ж.Энхжаргаланг мөн зүйл, заалтад зааснаар 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруул 9 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл тус тус оногдуулан шийдвэрлэжээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bat(77.7.56.95) 2025 оны 06 сарын 05

Enkhjargalan gedeg zalu yah gej im hogin alkashtai tsag uaw gargajnulzdag bnaa nad mundul chiin buzartchihsan uhdel shu de holur l bsan der erul hun bish

0  |  0
Иргэн (202.126.89.2) 2025 оны 06 сарын 05

Эхэлж өдсөн ,мөн олон ч хүнийг доромжилж байдаг этгээдийг илүү шийтгэх ёстой биш үү

0  |  0
зочин(59.153.114.67) 2025 оны 06 сарын 05

Мөнх-Эрдэнэ маань ч ухаан санаа нь цоо эрүүл биш болсон юм байнаа. хөөрхий. хийж байгаа үйлдэл гэж хэцүү болж дээ

0  |  0
Oogii(202.9.46.223) 2025 оны 06 сарын 05

Zov

0  |  0
Close menu