ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 06

Өнөөдөр 2025.06.06. Энэ оны 157 дахь өдөр бөгөөд он дуусахад 208 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 55 минутад мандаж, 20 цаг 47 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 20 хэм дулаан, шөнөдөө 7 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр НҮБ-ын Орос хэлний өдөр, Хортон шавжтай тэмцэх дэлхийн өдөр, Дэлхийн ногоон дээврийн өдөр тохиож байна. Тайваньд өнөөдөр Инженерүүдийн өдөр,  БНСУ-д Солонгосын дайнд амиа алдсан хүмүүсийг дурсах өдөр, Украинд Сэтгүүлчдийн өдөр, Боливд Багш нарын өдөр, Болгарт Сарнайн баяр, Германд Хараа муутай хүмүүсийн өдрийг тэмдэглэж байна.

Өнөөдөр Английн жүжигчин Аманда Пэйс, Америкийн рок гитарчин Стив Вай, Аргентины зохиолч Федерико Андахази, Америкийн жүжигчин Винсент Янг, Алтан бөмбөрцөгийн хоёр удаагийн эзэн Пол Жаматти зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1882 оны энэ өдөр Америкийн зохион бүтээгч Хэнри Сили цахилгаан индүүнд патент авчээ

1925 онд Валтер Крайслер Chrysler Corporation корпорацыг үндэслэв.

1933 оны энэ өдөр Нью-Жерси мужийн Кэмден хотод автомашинаасаа гаралгүйгээр кино үздэг анхны кинотеатр нээгджээ.

1937 оны энэ өдөр анхны мөсөн дээрх станц болох “Хойд туйл-1” нээгдсэн байна.

1949 оны энэ өдөр “Улаанбаатарын төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсгэн байгуулагджээ.

1968 онд АНУ-ын ерөнхийлөгч агсан Жон Кеннедигийн дүү, Сенатын гишүүн Роберт Кеннедийгийн амь насыг хөнөөв.

1993 оны энэ өдөр Пунсалмаагийн Очирбат Монгол Улсын анхны ерөнхийлөгчөөр сонгогдов.

2023 оны энэ өдөр Украины Каховка даланг дэлбэлэв.

Билгийн тооллын 11. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал  эрхтэн хурц болно

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu