Хог шатааснаас түймэр тавьж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 25

Ням гарагт нийслэлийн хэмжээнд иргэдээс объектийн гал түймрийн есөн дуудлагыг 101 дугаарын утсанд ирүүлжээ. Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах, гал унтраах 10, 26, 34, 63, 64 дугаар ангийн тасгууд ажиллав. Дуудлагын хувьд гэр хорооллын  хашаа, хог, өвс, гэр  шатсан гэх дуудлага иржээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн гудамжинд  гурван метр хашаа,  Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын задгайд нэг га газрын хөрсний өвс, таван метр хашаа,  Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, 120 мянгатын байрны хоёрдугаар давхарт хог шатаж байсныг, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Дэнжийн  гудамжинд хог шатаж байсныг унтраасан байна. Сүүлийн үед иргэд хашаандаа өнжмөл өвс, ойр орчмын хур хогоо цэвэрлэн  шатааж хяналтгүй орхисноос гал  алдаж, гал түймэр гарахад хүргэж байна. Нийслэлийн хэмжээнд долоо хоногт дунджаар объектийн гал түймрийн 40 орчим дуудлага ирж байгаагийн тал хувийг нь өвс, хог шатсан дуудлага эзэлж байгаа юм. Иймээс иргэд хашаа, хороогоо тойруулан хамгаалалтын зурвас татах, хог хаягдлаа төмөр саванд хийж шатаан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, өөрсдийн болон иргэдийн өмч хөрөнгийг галын аюулд өртүүлэхгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top