10. Сүүлд тэшүүрийн спортоор хичээллэж, 1996 оноос эхлэн бялдаржуулах урлагаар хичээллэж буй. Тэрбээр эмэгтэй хүний хувьд гоо сайхнаа хадгалах, жингээ хасах, эрүүл байх үүднээс хичээллэдэг гэнэ.
11. Тэр, амьтан буудаж, хөнөөж байж арьсыг нь хувцас болгож өмсдөг хүмүүсийн эсрэг байдаг. Харин түүнд "Гоёл” наадмаас худалдаж авсан ганцхан тарваган шуба бий.
12. Түүнд хайр дурлалын захиа цөөнгүй ирдэг байсан ч онцгой хөвгүүд байгаагүй учир тоогоогүй гэнэ билээ.
13. Харин поп хатагтай маань анхны хайр, анхны үнсэлтээ бараг өөрөөсөө ч нуух нь холгүй байдаг бололтой. Юутай ч түүнийг 15-16 настай байхад анхны хайр нь ирсэн ч бүтээгүй аж.
14. Гэхдээ түүнд олон эрчүүд сэтгэл алдарсан бөгөөд тухайлбал өдөр бүр нэгэн үл таних хүн цонх, үүдэн дээр нь цэцэг тавиад явсан байсан бөгөөд одоог хүртэл түүнд нууцхан дурласан үл таних залуу нь олдоогүй гэнэ.
15. Мөн алмазны наймаачин баян Якут эр гоонь амьдралаасаа уйдаж, Сараад санаархан, хамтран амьдрахыг мөрөөдөн түүний тоглолтыг нь үзэн, сарнай бэлэглэж, улмаар эргүүлэх оролдлого нь бүтэлгүйтэж байсан гэдэг.
16. Тэрбээр анх Н.Ганхуяг, удаад нь "Голомт” банкны Л.Болдхуяг нартай хамтын амьдрал зохиож, хүүхэдтэй болсон ч бүтээгүй хоёр тийш болсон. Гэсэн ч тэрээр одоо хүүхдүүдийнхээ хамт элбэг хангалуун ихэмсэг аж төрж буй.
17. "Тэр намайг дурсдаг болов уу" нэртэй дуугаа охиныхоо эцэг н.Отгон-Очирт зориулсан гэдэг. Гэсэн ч уран бүтээлээ амьдралтайгаа хольж хутгадаггүй хэмээн Сараа хатагтай эрс үгүйсгэдэг.
18.Түүний хайртай амьтан нь нохой. Одоогоос нилээд хэдэн жилийн eмнe 28 мянган төгрөгөөр боксёр vvлдрийн нохой худалдан авч байсан энэ эмэгтэй нохой жилтэй ажээ.
19. Хамгийн олон клиптэй, хамгийн олон тоглолт хийсэн, олон шагналын эзэн гээд хамгийн хамгийнд дуучин бол яах аргагүй Сараа мөн. 2005 онд түүний Монголын урлагт оруулсан хувь нэмэрийг өндөрөөр үнэлэн МУГЖ цолоор шагнасан.
20. И.Нямгаваагийн найруулсан Япон-Монголын хамтарсан "Чингис хаан” киноны Өэлvн эхийн дүрд тоглоод амжсан.
21. Тэрээр Барбара Стрейзанд, "Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасvрэн нарын хоолойн чадлыг биширдэг "Зууны манлай эстрадын дуучин”, поп хатагтай Б.Сарантуяаг хөдөлмөрийн баатар Г.Пvрэвдорж, АЖ Л.Цогзолмаа, Г.Хайдав нарын алдартнууд сонсдог юм билээ.

Сэтгэгдэл ( 1 )
bishirch yawdag shuu