Монгол судлалын бага хурлыг жил бүр АНУ дахь Элчин сайдын яам, Монгол соёлын төв хамтран зохион байгуулдаг. Ирэх сарын 6-7-ны өдрүүдэд Вашингтон хотноо “Орчин цагийн Монгол-Нэгэн зууны түүх” сэдэвтэй явагдана. Тус хурлаар Монголын түүх, ялангуяа тусгаар тогтнолын 100 жилийн түүхийг голчлон анхаарах аж. МУИС, МУБИС, ШУТИС-ийн түүхийн тэнхмийн эрхлэгч, багш нар, бусад судлаачид оролцож илтгэл хэлэлцүүлэх юм. Хурлын ерөнхий хөтөлбөр ёсоор тавдугаар сарын 6-нд салбар хуралдаан, ”Монгол бичгийн талаарх хэлэлцүүлэг” болох бөгөөд зочдыг Конгрессийн номын сангийн монгол номын цуглуулгатай танилцуулна. Мөн сарын 7-нд гурван салбар хуралдаан болж, АНУ-д суугаа Элчин сайдын нэрэмжит хүлээн авалт болно. Хуралд оролцохыг хүсэгчид info@mongolcc.org хаягаар бүртгүүлж болох ажээ.
Д.Сэндэр.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )