БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотод 27 дахь удаагийн хаврын баяр олон улсын урлагийн наадам энэ сарын 9-19-ны өдрүүдэд боллоо. “Voice” хамтлаг уг наадмын алтан цом, ”Гран При” шагнал хүртсэн төдийгүй тэд Пхеньян хотын нэгдсэн театрт тоглолт хийж дуу хоолойгоороо үзэгчдийг уяраасан гэнэ шүү. Энэ наадамд 19 орны 500-гаад уран бүтээлчид оролцсоноос “Voice” хамтлаг “Монгол”, ”Vocie of Mongolia”, ”The Phantom of the opera” зэрэг дөрвөн дуугаар өрсөлдсөн байна. Монголоос оролцсон дуучин СТА Ч.Баярмаа мөн мөнгөн цом хүртсэн байна. Тус хамтлагийнхан удахгүй гурав дахь цомгоо өлгийдөн авч орон нутгаар аялан тоглохоор төлөвлөөд байгаа юм байна.
Д.Сэндэр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )