Баарны эзэн Баатрын тухай 20 коммент

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 24

Монгол улсын хөдөлмөрийн баатар, Жүдо бөхийн Олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар хурдан шаламгай хурц мэхтэй хэмээн үнэлэгддэг ч өдгөө зодог тайлж, бизнест хүч үзэх болсон.

  1. 2009 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож шагналаа гардаж байх мөчдөө хамгийн түрүүнд "Эх орныхоо нэрийг гаргалаа, жүдо бөхийн Дэлхийн аварга гэдэг цолыг анх удаа Монголдоо авчирч чадлаа" гэх зэрэг олон омогшил толгойд нь эргэлдэж байсан гэдэг. Үүнийгээ ч илэн далангүй хэлдэг.

2. Яг аварга болж байх мөчдөө хамгийн түрүүнд сэтгэлдээ "Монгол хүн болж төрснөөрөө бахархаж" байсан гэдэг. Тэгэхээр Цагаанаа сэтгэлийн "амьтан" байгаа биз.

3. Түүний аав Хашбаатар нь Цагаанбаатарыг 3, 4-хөн настай байхад нь хорвоог орхисон гэдэг.

 4. Ээж нь түүнийг тав зургаан настай байхад нь хойд аав болох Балжиннямтай нийлж сайхан гэр бүлийг бий болгосон байна.

5. Хэдийгээр хойд аав ч намайг төрсөн хүү шигээ хайрлаж элэг бүтэн өсгөсөн болгохоор би өөрийнхөө төрсөн аав минь гэж бодож явдаг. Тэгээд ч нэлээд том болсныхоо дараа хойд аав гэж мэдэж байлаа. Хар багаасаа төрсөн аав минь гэж бодож өссөн учир тэр хэвээрээ л хайрлаж, дурсдаг хэмээн Цагаанаа хуучилсан байдаг.

6. Түүний аав нь Цагаанбаатарын төлөө бүхнийг зориулж. Ямар сайндаа л хот тохижуулахаас гараад хувьдаа авсан байсан “53” машин, бүх л үхэр, малаа зараад түүнийг тэмцээн уралдаанд явуулдаг байсан сайхан сэтгэлтэй нөмөр нөөлөгтэй хүн байжээ.

7.  Өөрөөр хэлбэл тамирчны маань спортын гарааг эхлүүлж өгсөн амьдралынх нь эрхэм хүн бол яахын аргагүй түүний аав юм.

8. Мөн бага байхдаа түлээ мод хагалаж, ус авах гээд биеийн хүчний ажил хийж байсан нь ч тамирчин болоход нөлөөлсөн байж магад.

9. Спортод мэдээж залуу насны бяр хүч, ааг омгоор амжилт гаргана. Барилдахаа болилоо гэхэд би яах вэ гэсэн төлөвлөсөн их ажлынх нь нэг бизнес. Гэхдээ тэр "Хамгийн гол нь эх орондоо хэрэгтэй зүйл хийх хэрэгтэй" гэж боддог гэнэ лээ.

10. Хоёр хөдөлмөрийн баатар гэр бүл болно гэдэг ховор тохиолдол. Заяа төөрөг гээч зүйл Монгол Улсын Хөдөлмөрийн баатруудыг нэг гэр бүл болгосон гэх.

11. Баатар маань өөр нэгэн авъяасаа нээж ижий аавдаа зориулан дуу бичсэн байдаг.

12. Холын аянд мордохдоо ижий аавыгаа их санадаг байсан болохоор санасан сэтгэлээ тайтгаруулан бичсэн биз ээ. Хүний үр юм хойно санахгүй байхын аргагүй шүү дээ.

13. Монгол хүн ямар ч нөхцөлд зохицох чадвартай гэдгийг манай баатар бардам хэлж бахархдаг.

14. Х.Цагаанбаатар ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин.

15. Ямар ч байгууллагыг төлөөлж  байсан хамаагүй Монгол хүн Монгол улсынхаа төлөөл гэж үздэг.

16. Тамирчин хүн ялагдлаасаа ялалтыг хардаг хэмээн философиддог.

17. "Би Монголдоо мэндэлсэн Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж Ганц яваа насаараа би Монголоо гоёно" хэмээн хэлэх дуртай нэгэн аж.

18. Тэрээр гэргийтэйгээ хамтран “Харанга” баарыг ажиллуулдаг ч цагдаагийн газрын мэдэгдэлд тус баараар үйлчлүүлэхгүй байхыг анхааруулсан нь хэдхэн хоногийн өмнө болсон хэрэг.

19. Хоёр гавъяат өөрсдийн медаль, томоохон тэмцээн уралдааны цом болон өөрсдийн зургаар тэрхүү баараа гоёсон байдаг.

20. Дээр дурьдснаар барилдахаа больсныхоо дараа монгол улсдаа хэрэгтэй томоохон юм хийж баар ажиллуулахаа болино байх даа.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
баатар(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

Монгол хүн

1  |  0
нутаг(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

Увс хүн шүү дээ.

1  |  0
45454(182.160.58.116) 2025 оны 03 сарын 13

уучлаарай салаагүй байсан юмуу

1  |  0
zochin(24.230.164.234) 2025 оны 03 сарын 13

Tsagaanbaatar toroos tamirchind sar bur olgodg tetgemjeeree hugshchuudiig bayarluulj beleg ogch bsan. Sain zaluu shuu.

1  |  0
ЗОЧИН(202.179.20.137) 2025 оны 03 сарын 13

яах гэсэн юм бэ. сайханл гэр бүл

1  |  0
DSADA(202.5.202.21) 2025 оны 03 сарын 13

өНДӨР БОЛГОХ НУУЦЫГ БҮХ НОМЫН ДЭЛГҮҮРЭЭС ХУДАЛДАН АВААРАЙ. 88226272

1  |  0
sds(202.131.226.133) 2025 оны 03 сарын 13

zodog tailsan ch geh shig uchigdur aziin avargad barildaj l bnalee shdeee

1  |  0
zs(202.179.23.65) 2025 оны 03 сарын 13

iim um biciheesee icihed yaanaa ene site

1  |  0
аха(202.9.47.132) 2025 оны 03 сарын 13

Хэний хүчинд өдий зэрэгт хүрч тив дэлхий олимпийн тэмцээнд оролцох хүртлээ бэлтгэгдсэнээ бодмоор юм даа Гүндэгмаа.

1  |  0
Top