Монголын эмэгтэй одод үнэтэй машинаа яаж авдаг вэ?

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 25

Т.Ариунаагийн машин хямдрав

МУГЖ, дуучин Т.Ариунаа улбар шар өнгийн Nissan Murano-гоо хар өнгийн спорт загварын ганган Dodge Caliber-ээр сольсон аж. Түүний шинэ хөлгийг Монголд 32.500 ам.доллараар худалдаалж байна. Энэ нь "Murano"-гоос нь нэлээд хямд гэсэн үг. Харин эрос хатагтай 78-78 дугаараа хэвээр үлдээжээ.

 

Г.Урнаа 50 мянган долларын машинаа гадаад нөхрөөсөө авсан

Монголын найм дахь топ модель Г.Уранцэцэг гадаад найз залуугаасаа “Nissan Murano” шинэ загварын төмөр хүлэг бэлгэнд авчээ. Эрос хатагтайн хуучин машинтай адилхан гэсэн үг. Гэхдээ шинэ загвар учраас 50 мянган доллараар үнэлэгдэж байна. Харин хуучин нь 30 сая хүртэл буусан аж. Хөдөлгүүр нь 100 км-т 13-15 литр бензин зарцуулдаг, температур тохируулагч, автомат толь, зайнаас мотор асаагчтай, алсаас хаалга нээгчтэй, электрон хянах самбар зэрэг иж бүрэн тоноглогдсон сүүлийн үеийн загварынх гэнэ.


Э.Оюумаа 40 саяын үнэтэй Инфинити унадаг

Дуучин Э.Оюумаа сүүлийн үед хотын гудамжаар цагаан “Infiniti-FX-35” машинтай давхих болжээ. Түүний хөлөглөж буй ганган машин нь Монголд дунджаар 40 сая төгрөгөөр худалдаалагдаж байгаа.


"Тусгай салаа"-гийн Б.Гэрэлчулуун "Ланд-200" хөлөглөв

“Тусгай салаа” олон ангит киноны дэд ахлагч Номингийн дүрээр олонд танигдаад буй мисс Б.Гэрэлчулуун юу юугүй л “Land Cruiser-200” машин аваад уначихжээ. Дуучин Баясгаланд Кёкүшюзан Батбаяр энэ машины ижлийг 80 мянган доллараар авч бэлэглэсэн гэдэг.


Алтанцэцэгийн 150 саяын "Рэнж ровер" толгой цохиж байна

Бизнесмен нөхрийнхөө буянаар 500 саяын дуу бичлэгийн студи авсан Алтанцэцэг 150 саяар хамгийн сүүлийн үеийн спорт загварын "Рэнж ровэр" машин унаж байна. Энэхүү машиныг Сэрчмаа бас унадаг гэж байгаа.


Поп хатагтай Сарантуяагийн даруухан унаа

Хэдэн жилийн турш Одесса хэмээх 6 сая төгрөгний үнэтэй машинаар хөл залгуулсан гавьяат маань саяхан Рав-4 авсан нь одоогийн нялх оддын машинаас олон дахин хямдад тооцогдож байна.


Машиныхаа нэрийг ч мэддэггүй дуучин

"Sound of Kiss" хэмээх охидын хөөрхөн хамтлаг гарч ирээд алга болсон. Тус хамтлагийн дуучин Мино гэх жоохон охин 40 саяын Ниссан инфинити унадаг ажээ. Микро автобуснаас шууд л Инфинити рүү үсрээд орчихсон хөөрхөн охин одоо хүртэл машиныхаа нэрийг цээжлэхгүй найзууддаа шоолуулдаг юм гэнэ.


Ариунаа, Алтай хоёрыг бол ойлгож байна. Поп хатагтайн орлого ч бас тодорхой юм. Харин ингэхэд охидууд нэрийг нь ч мэдэхгүй энэ үнэтэй машинуудаа яаж аваад байна аа?


Б.Сараа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top